Дотоод журам

                                                                            Онцгой байдлын газрын даргын

20….. оны….. дүгээр сарын……-ны өдрийн

                                                                              ……..дүгээр тушаалын хавсралт

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН

“ДОТООД ЖУРАМ”

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Онцгой байдлын газрын дотоод журам /цаашид дотоод журам гэх/ нь байгууллагын стратегийн зорилтыг хангах, алба хаагчдын албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цэргийн алба хаагчийн сахилгыг дээшлүүлэх, дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, газрын удирдлага, албан хаагчдын хоорондын харилцааг зохицуулна.

1.2 Алба хаагч нь тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны тухай болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Онцгой байдлын байгууллагад алба хаах журам, Цэргийн дүрэм, Онцгой байдлын байгууллагын дүрмүүд болон бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдэлж, тухайн ажлын байрны тодорхойлолт, бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлнэ.

1.3 Дарга /захирагч/-ын тушаал заавар нь дотоод журмыг хэрэгжүүлэх үндэс мөн.

1.4 Онцгой байдлын алба хаагч нь

– Монгол Улсын хууль, тогтоомж, Цэргийн дүрэм, Онцгой байдлын байгууллагын дүрмийн заалтыг биелүүлснээр

-Аврах ажиллагааны сургууль, дадлагад тасралтгүй оролцсоноор

-Жижүүрлэлт, харуул манааны үүргийг гүйцэтгэснээр

-Өдөр тутмын цагийн хуваарь, ажлын цагийг нарийн дагаж мөрдсөнөөр

-Гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааны техник, багаж зэвсэглэмжийг ашиглах заавар, журмыг сахиж, албаны байранд дүрмээр тогтоосон үйл ажиллагааг явуулснаар энэхүү “Дотоод журам” хэвшинэ.

Хоёр. Онцгой байдлын газрын удирдлагын эрх

2.1 Алба хаагчдын ажлын байрны тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт оруулах, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр үүрэг даалгавар гүйцэтгүүлэх

2.2 Сул ажлын байрны чиг үүргийг орлуулан гүйцэтгүүлэх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах

2.3 Онцгой байдлын газрын сул ажлын байранд “Төрийн албаны тухай хууль” “Цэргийн албаны тухай хууль” “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын дагуу шалгуур үзүүлэлт, болзол журмыг хангасан иргэнийг сонгож авч шалгуурлан анхан шатны сургалтанд хамруулах.

2.4 Бие бүрэлдэхүүнээр Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Онцгой байдлын байгууллагын дүрэм, Цэргийн дүрэм, алба хаагчдын “Ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдүүлж ажиллах шаардлага тавьж хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний дунд ухуулга, сурталчилгаа, танин мэдэхүйн сургалт явуулах.

2.5 Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 22.1.4, 22.1.5  дахь заалт, Онцгой байдлын байгууллагад алба хаах журмын 7 дугаар зүйлд заагдсан алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагчдыг байгууллагын санаачлагаарм цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх.

2.6 Сахилгын зөрчил гаргасан алба хаагчийг эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийдвэрлэх,

2.7 Алба хаагчдын албаны болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, тэдний мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх,

Гурав. Онцгой байдлын газрын үүрэг

3.1 Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, төрийн бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх,

3.2 Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангуулах,

3.3 Сургалт, дадлага, спорт, соёл хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулах,

3.4 Онцгой байдлын газрын ёс зүйн дэд алба нь сахилга, дэг журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих,

3.5 Гал түймэр унтраах, аврах техник багаж хэрэгсэлийн ашиглалт, хадаглалт, хамгаалалтанд хяналт тавих,

3.6 Гал түймэр унтраах, аврах ажиллагааны автомашиныг байнгын бэлэн байлгах, техник багаж хэрэгсэлийн шаардлагатай засвар үйлчилгээг хийх нөхцөл боломжийг хангаж ажиллах,

3.7 Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа, хууль эрх зүйн сургалт зохион байгуулах бие бүрэлдхүүнийг бүрэн хамруулан оролцуулах,

3.8 Хууль тогтоомжоор тогтоосон  бусад тусламж, нөхөн олговор хөнгөлөлт үзүүлэх

3.9 Алба хаагч, иргэдээс ирсэн өргөдөл гомдол санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх,

3.10 Төсвийн шууд захирагч нар үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэн, “Төрийн албаны тухай хууль” “Төсвийн тухай хууль” “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн дагуу шагнаж урамшуулах, хариуцлага тооцох,

3.11 Алба хаагчдыг жил бүр эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах,

3.12 Цалин хөлс, нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмж, нөхөн төлбөрийг хууль тогтоомжинд зааснаар нөхөн олгох,

3.13 Ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, баталгаажуулан мөрдөх, хэрэгжилтэнд хяналт тавих,

3.14 Хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас алба хаагчдын хүсэлтийн дагуу 1 хүртэл сарын үндсэн цалинг урьдчилан олгож болно.

3.15 Тус байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгон чөлөөнд гарсан ахмадуудад холбогдох хууль, тогтоомжийн дагуу, хүндэтгэл үзүүлнэ.

Дөрөв. Алба хаагчийн эрх

4.1 Тухайн ажлын албан тушаалын чиг үүрэг, эрхийн хүрээнд /ажлын байрны/ тодорхойлолтын дагуу түүний хэрэгжүүлэх, нөхцлийг бүрдүүлэх талаар хүсэлт гаргах,

4.2 Өөрийн санаачлагаар эрхэлсэн ажил, албан тушаалын чиглэлээр санал, төсөл боловсруулан удирдлагад танилцуулах хэрэгжүүлэн ажиллах,

4.3 Өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах хувийн хэргийн материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбар хийх,

4.4 Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт дадлагад оролцох, ээлжийн жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх үед хоол, хүнс, тусгай зориулалтын хувцас, техник багаж хэрэгсэлээр хангагдах,

4.5 Аврах хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажилд оролцох үедээ бэртэл, гэмтэл авсан тохиолдолд холбогдох даатгалын байгууллагад хандан үйлчлүүлэх, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авах,

Тав. Алба хаагчийн хүлээх үүрэг

5.1 Энэ журам болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журам, төрийн албаны стандартыг сахиж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Онцгой байдлын байгууллагын нэр хүндийг ямагт өндөрт өргөж явах.

5.2 Дээд байгууллагын шийдвэр, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,

5.3 Гал түймэр унтраах, аврах техник, багаж хэрэгсэлийг чадвартайгаар эзэмшиж  үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгаж, төрийн болон байгууллагын өмчийг ариг гамтай зориулалтын дагуу  эдэлж хэрэглэх, байгууллагын өрөө, тасалгаа, автомашин, техник, багаж зэвсэглэмжид засвар үйлчилгээг тогтмол хийж, соёлжилт тохижилтыг хариуцах,

5.4 Онцгой байдлын байгууллагын дүрэм болон Цэргийн дүрэм,  Алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөг болгон ажиллах,

5.5 Эелдэг зан харилцааг эрхэмлэн, ёсолж хүндэтгэх журмыг биелүүлж, ахлах цолтноо хүндэтгэн, дүрэмт хувцсаа зааврын дагуу цэвэр нямбай зөв эдэлж хэрэглэх,

5.6 Албан үүрэг гүйцэтгэж байх үедээ үүрэгт ажилтай холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх, идэвхи санаачлагатай, сахилга зохион байгуулалттай байж, тохиолдсон бэрхшээлийг тэсвэртэй даван туулах,

5.7 “Төрийн болон албаны нууцын тухай хууль”-ийг сахин биелүүлэх,

Зургаа. Албан хаагчийн хариуцлага

6.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон бол”Сахилга хяналтын хуудас”-ыг цоолох арга хэмжээ авна. Сахилга хяналтын хуудсыг гурван удаа цоолуулсан бол “Ёс зүйн дэд алба”ны хурлаар асуудлыг хэлэлцэж сахилгын шийтгэл оногдуулна.

6.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол цалинг тухайн сарын ажилласан хоногоор тооцон олгож, “Ёс зүйн дэд алба”ны хурлаар хэлэлцэн үндсэн цалингийн 20 хүртэл хувиар хасаж сахилгын шийтгэл оногдуулна.

6.3 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр “Яаралтай цуглар” “Цуглар” дохиогоор ажиллах үед тасалсан бол “Ёс зүйн дэд алба”ны хурлаар хэлэлцэн үндсэн цалингийн 30 хүртэл хувиар хасаж сахилгын шийтгэл оногдуулна.

6.4 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон нийтийн ажил, сургалт дадлагын үйл ажиллагааг тасласан бол 1 өдрийн тасалсанаар тооцон цалинг тооцно.

6.5 Байгууллагын дотоод орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн хувийн нөхцөл хангасан ажил үйлчилгээнд алба хаагчид оролцуулж болно.

Долоо. Алба хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

7.1 Төрийн албаны тухай  хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлсээс гадна дараахь үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

7.1.1 Байгууллагын эд хөрөнгө, техник багаж зэвсэглэмжийг удирдлагын  зөвшөөрөлгүй гадагш авч явах,

7.1.2 Төрийн болон албаны нууцтай холбоотой баримт бичгийн нууцлалыг задруулах, нууц материалыг алдаж үрэгдүүлэх, ажил хэргийн шугмаар олж мэдсэн албаны болон хувь хүний нууцыг бусдад ашиглуулах, эх сурвалж нь тодорхойгүй албан бус мэдээлэлийг түгээх, таамаглан ярих,

7.1.3 Утсаар, мессежээр чөлөө хүсэх, авах,

7.1.4 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, амралт, чөлөөний хугацаа хэтрүүлэх,

7.1.5 Ажлын байранд болон дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах,

7.1.6 Онцын шаардлагагүй бол гадны хүн, албан хаагч нар Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах ангийн байранд ирж, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах,

7.1.7 Ажлын байранд ажлын цагаар албаны бус яриа өрнүүлэх, ажиллах нөхцөл бололцоог алдагдуулах,

7.1.8 Ажлын бус цагаар дүрэмт хувцастай олон нийтийн газраар сэлгүүцэх, дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж /дүрмийн бус зөрчилтэй өмсөх/ өмсөх бусдад хэрэглүүлэх,

7.1.9 Алба хаагчид ажлын байранд болон дадлага сургууль, нэгдсэн ажиллагаа, албан томилолт, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үед дүрэмт хувцас өмсөж ажилдаа ирэх болон буцахдаа энгийн хувцас өмсөх,

7.1.10 Дээрхи албан хаагчийн үйл ажиллагаанд харшлах заалтуудыг зөрчсөн тохиолдолд Цэргийн дүрэм, ОБА-ын холбогдох дүрэм журмын дагуу сахилгын хариуцлага оногдуулах үндэслэл болно.

 Найм. Байгууллагын аюулгүй байдал

8.1.1 Аюулгүй эсэх нь тодорхойгүй сум галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, химийн хортой бодис уусмалыг эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр  Онцгой байдлын газрын байрлалд нэвтрүүлэхийг хориглох,

8.1.2 Автомашины тавиуланд галын аюулгүй байдлыг хангахгүйгээр ил гал гаргах, шатах тосох материалыг ил хадаглахыг хориглох,

8.1.3 Ажлыг байранд үүрэг гүйцэтгэх үед бага насны хүүхдийг авч ирэхгүй байх,

8.1.4 Онцгой байдлын газрын Шалган нэвтрүүлэх байрны жижүүр нь гаднаас ирэгсдийг хүлээн авч, хувийн баримт бичгийг шалган,  хэн болохыг тогтоосоны дараа уулзахаар ирсэн албан тушаалтанд мэдэгдэж, түүний зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ.

Ес. Дотоод албаны зохион байгуулалтын талаар

Дотоод албыг зохион байгуулах нь байгууллагын дотоод дэг журмыг тогтоох, бэлтгэл бэлэн байдал, бие бүрэлдхүүний сургалт, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүйцэтгүүүлэх, цэргийн алба хаагчийн алба хаах эрүүл орчин, ахуй нөхцлийг бүрдүүлнэ.

Дотоод албыг зохион байгуулах нь алба хаагчаас зохион байгуулалттай үйл ажиллагааг ухамсартайгаар биелүүлэхийг шаардаж, тэдэнд хариуцлагаа ухамсарлах чадвар, нягт нямбай, гүйцэтгэх зан чанар, бие даасан байдлыг төлөвшүүлнэ.

9.1 Онцгой байдлын газар нь ажлаа жилээр төлөвлөж, биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэнэ. Төсвийн шууд захирагчтай байгуулах гүйцэтгэлийн гэрээ болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Онцгой байдлын ерөнхий газрын тухайн жилд дэвшүүлсэн зорилт зэргийг үндэслэн боловсруулна.

9.2 Газрын өглөөний нэгдэлт /жагсаал/ 08:30 цагт байна. Долоо хоногийн

Даваа, Лхавга, Пүрэв, Баасан гарагуудад газрын болон бууж байгаа, гарч байгаа ээлжийн бүрэлдхүүн жагсаж үүрэг чиглэл авч ажилдаа орно. Мягмар гарагт газрын нийт бие бүрэлдэхүүн жагсаж 09:00 цагаас хөтөлбөрийн дагуу хичээлд бүрэн хамрагдана.

9.3 Онцгой байдлын газрын даргын зөвлөл нь”Зөвлөлийн ажиллах журам” “Зөвлөлийн хурлын дэг”-тэй байна.

9.4 ОБЕГ-аас батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөө боловсруулан хичээл сургалтыг долоо хоногт 4-өөс доошгүй цагаар зохион байгуулж явуулна.

9.5 Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурал сард 1-ээс доошгүй удаа хуралдаж шаардлагатай шийдвэрлэх асуудлыг хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн оруулж шийдвэрлэнэ.

9.6 Нэгдсэн хичээл, сургууль, дадлага, цугларалт, хурал, дотоод ажилтай үед иргэдийг нэвтрүүлэхгүй байх.

9.7 Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Үдийн завсарлагааны цаг нь 12:30-13:30 цаг хүртэл байх.

9.8 Гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авахыг хүссэн алба хаагчид 10 хүртэл өдрийн цалинтай чөлөөг газрын дарга 1 удаа олгоно. Чөлөөг өргөдөлөөр шат дараалсан дарга захирагчаар уламжлуулан газрын даргын шийдвэрээр олгох бөгөөд чөлөө олгохыг зөвшөөрсөн цохолт хийсэн өргөдөлийг Хүний нөөц, бие бүрэлдхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хүлээн авч “Чөлөөний хуудас”-ыг албан ёсоор авсан албан хаагчийг чөлөөтэйд тооцно.

9.9 Жил бүрийн 01 дүгээр сард алба хаагчдын ээлжийн амралтын хуваарийг гарган газрын даргаар батлуулж, хуваарийн дагуу амраана.

9.10 Ээлжийн жижүүрлэлт болон өдрөөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, ажлын цаг ашиглалтанд газрын орлогч Урьдчилан сэргийлэх тасгийн дарга хяналт тавин ажиллана.

9.11 Газрын мэргэжилтэн алба хаагчдын цагийн бүртгэлийг Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын цагийн бүртгэлийг ангийн захирагч бүртгэж, ажлын цагийн тооцоог гаргаж санхүүд өгнө.

9.12  Онцгой байдлын газар, гал түймэр унтраах, аврах ангийн байрны гадна болон дотоод орчин нь тамхигүй бүс байх бөгөөд алба хаагч нэг бүр нь тамхигүй орчин бүрдүүлэх нөхцөлийг хангаж ажиллана. Тамхийг зөвхөн “Тамхи татах” цэгт татна.

9.13 Бие бүрэлдхүүний урьдчилгаа цалинг тухайн сарын 10-ны дотор, хоолны мөнгө, цалинг тухайн сарын 25-ны дотор цалингийн картаар тус тус олгож бие бүрэлдхүүнээр гарын үсэг зуруулсан байна.

9.14 Бие бүрэлдхүүнийг шаардлагатай тохиолдолд газрын дарга, орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр ажлын тусгай горимоор ажиллуулж болно.

9.15. Архивын тухай хууль, “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын дагуу зохион байгуулалтын нэгж, мэргэжилтэнүүд “Хөтлөх хэрэгийн нэрийн жагсаалт”-ын дагуу хөтлөгдөж буй баримт бичгийг эмхлэн цэгцэлж, архивын баримт өгөх хуваарийн дагуу байгууллагын архивт баримт шилжүүлж, нөхөн бүрдүүлэлт хийх ажлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулна

9.16. Байгууллагын ББНШК-ын үйл ажиллагааг жигдрүүлэх, байгууллагын архивт жил бүр тооллого хийнэ

9.17. Алба хаагч, мэргэжлтэнүүд ажлаас чөлөөлөгдөх, өөрчлөгдөх тохиолдолд хөтлөгдөж буй албан хэргээ “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу хүлээлцүүлнэ.

9.18. Ажлын байрны шинжилгээ хийж албан тушаалын тодорхойлолтыг тухайн байгууллагын холбогдох нэгжүүдийн зорилт, чиг үүрэгтэй уялдуулан гаргана.

9.19. Дотоод хяналт, шалгалтын  нэгж, Өмч хамгаалах комисс, Ёс зүйн дэд алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл нь жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор тухайн жилийн хийх ажлын төлөвлөгөөг газрын даргаар батлуулж, биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулна.

Арав. Ээлжийн жижүүрлэлт

10.1 Онцгой байдлын газар, гал түймэр унтраах, аврах ангийн нийт бие бүрэлдхүүнийг нэгдсэн үйл ажиллагаанд хамруулах, сахилга дэг журам сахиулах, техник багаж хэрэгсэл, эд аж ахуйг хамгаалуулах, дотоод албаны бусад үүргүүдийг гүйцэтгүүлэх зорилгоор дотоодын харуул хамгаалалтыг томилоно.

10.2 Гал түймэр унтраах, аврах ангиас томилогдсон салааны бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэх бөгөөд ээлжийн бүрэлдэхүүнийг өглөө 08:30-09:30 цагийн хооронд хүлээлцүүлж, салааны захирагч нь онцгой байдлын газрын барилга, обьект, өрөө тасалгаа, эд аж ахуй, тавиулан, машин техникийн бүрэн бүтэн байдал, бие бүрэлдэхүүний сахилга зохион байгуулалт, өдөр тутмын цагийн хуваарийн биелэлт, аймаг, орон нутгийн өдөр тутмын цагийн байдал, гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэсэн тухай хоногийн мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.

10.3 Гамшгийн нөхцөл байдал үүссэн буюу үүсч болзошгүй үед албаны бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, баяр, амралтын өдрүүдэд шуурхай ажлын хэсгийг томилон, үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг газрын даргын тушаалаар томилж, газрын өдөр тутмын үйл ажиллагаа, сахилга хариуцлага ёс зүйн хяналт тавьж, үүрэг чиглэлээр ханган ажиллах “Ёс журам сахиулах эргүүл”-ийг өдөр бүр томилон ажиллуулна. Ёс журам сахиулах үүрэг гүйцэтгэх хуваарийг газрын Орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга 14 хоногоор томилж   Онцгой байдлын газрын дарга батална.

10.4 Гал түймэр унтраах, аврах ангийн харуул ээлжийн салааны захирагч Онцгой байдлын газрын шалган нэвтрүүлэгчийг ээлжинд гарч байгаа алба хаагчдаас хуваарийн дагуу томилж үүрэг гүйцэтгүүлнэ.

10.5 Ээлж хүлээн авахаар томилогдсон алба хаагч хуваарийн дагуу машин техник, багаж зэвсэглэмж, байлдааны хувцас зэргийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авна. Ээлж хүлээн авахад шаардлага хангаагүй хөдөлмөр хамгаалалтын хувцас, багаж хэрэгсэл, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хэвийн болсон нөхцөлд ээлжийн халалцуулна.

10.6 Зарлан мэдээлэлийн дохио нь ”Гамшгийн” болон “Сургуулийн” гэсэн төрөлтэй байна. Зарлан мэдээлэлийн дохиогоор бие бүрэлдэхүүнийг бүрэн буюу хэсэгчлэн цуглуулна.

10.7 Гамшгийн үед болон гамшгийн нөхцөл байдал үүсж болзошгүй үед “ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” сургуулийн болон бусад үед “ЦУГЛАР”  зарлан мэдээлэлийн дохиог удирдлагын гаргасан шийдвэрийн дагуу “УЛААН” “УЛБАР ШАР” “ШАР” кодоор өгч цугларах бүрэлдэхүүн, газрыг шийдвэр гаргасан албан тушаалтан зааж өгснөөр зохион байгуулалтын бүтэц нэгж, нийт бие бүрэлдэхүүн цугларна.

“ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” “УЛААН”  код өгөгдсөн үед бие бүрэлдэхүүн хээрийн /өвөл, зуны/ хувцас хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, офицер цүнхтэйгээр цугларна.

“ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” “УЛБАР ШАР” код өгөгдсөн үед бие бүрэлдэхүүнд хэсэгчлэн зарлан мэдээлэл дамжуулж хээрийн /өвөл, зуны/ хувцас, офицер цүнхтэйгээр цугларна.

“ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” “ШАР” код өгөгдсөн үед бие бүрэлдэхүүнд хэсэгчлэн эсвэл бүрэн хээрийн /өвөл, зуны/ хувцас, офицер цүнхтэйгээр цугларна.

10.8 “Яаралтай цуглар” “Цуглар” дохионуудыг газар,  тасаг, салбар, салаа, бүлгийн яаралтай цугларах схемийн дагуу дамжуулж, дулааны улиралд 40 минут, хүйтний улиралд 50 минутын дотор бүрэн цугларсан байна.

10.9 Харуул ээлжинд гарч буй алба хаагч өөрийн хариуцсан автомашин техник, багаж зэвсэглэмж, шатах тослох материал алдсан, үрэгдүүлсэн, эвдэлж гэмтээсэн бол үнийг 3 дахин нугалж төлүүлж, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Арван нэг. Нийгмийн асуудал

11.1 Хамт олны нийгмийн асуудлын тодорхой хэсгийг шйидвэрлэх зорилгоор сар бүр алба хаагчид 15000 төгрөгийг хамтын санд байршуулж дараах байдлаар захиран зарцуулна. /2019 оны 01 дүгээр сарын 15ны өдрийн хамт олны хурлаар “Дотоод журам”-ын 11 дүгээр зүйл “Нийгмийн асуудал” хэсгийг хэлэлцэн санал нэгтэй баталсан.

11.1.1 Оны эцэст Онцгой байдлбн газрын “Оны шилдэг офицер”,  “Оны шилдэг ахлагч” , “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”, “Оны шилдэг хамт олон” /бүлэг салааг/-ыг шалгаруулан байгууллагаас шалгарсан алба хаагч хамт олон тус бүр 300.000 төгрөг, ”Өргөмжлөл”-өөр “Ажил мэргэжлийн аварга аврагч гал сөнөөгч”,  “Ажил мэргэжлийн аварга жолооч”,  “Ажил мэргэжлийн аварга эмэгтэй алба хаагч” нарыг шалгаруулан байгууллагаас шалгарсан алба хаагч тус бүрийг 150.000 төгрөг “Өргөмжил”-өөр тус тус шагнаж урамшуулна.

11.1.2 Эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрсөн аав, ээж нь нас барсан тохиолдолд алба хаагчдад хамтын сангаас 300.000 төгрөгийн тусламжийг үзүүлнэ.

11.1.3 Тус газрын алба хаагч нас барсан тохиолдолд алба хаагчид нэг өдрийн цалин, хамтын сангаас 400.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ.

11.1.4 Тус байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон гарсан алба хаагч нас барсан тохиолдолд “Ахмадын сан байгуулан ажилуулах журам”-ын 4.1.4 дэх заалтын дагуу тусламж үзүүлнэ.

11.1.5 “Эх үрсийн баяр”-ын өдрөөр бие бүрэлдэхүүний 0-16 нас хүртлэх насны хүүхдүүдэд тэмцээн уралдаан зохион байгуулж, байгууллагаас 300.000 төгрөг, хамтын сангаас 200.000 төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулна.

11.1.6 Эхнэр нь амаржсан алба хаагчдад ажлын 5 өдрийн цалинтай чөлөө олгоно. Шинээр мэндэлсэн хүүхдэд хамтын сангаас 50.000 төгрөгний хадагламж нээж өгнө.

11.1.7 Өөрөө болон эхнэр, хүүхэд нь гэнэтийн аваар осол хүнд мэс заслын хагалгаанд орсон, /амь насанд аюултай хагалгаа, мэс засал/ гадаад улсад эмчлүүлэх болсон, удаан хугацаагаар /45 хоногоос дээш хугацаагаар/ өвчилсөн эмнэлэгт хэвсэн тохиолдолд жилд нэг удаа гэр бүлийг нь дэмжих зорилгооор хамт олноос 300.000 төгрөгийн мөнгөн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

11.1.8 Ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан ажиллаж байгаа алба хаагчдыг жил тутам эх орны байгалийн үзэсгэлэнт газруудаар, Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах анги, салаа хамт олноороо орон нутгийн түүхийн болон соёлын дурсгалт газруудаар аялуулах ажлыг зохион байгуулж, шаардагдах шатахуун унааны асуудалд байгууллага дэмжлэг үзүүлнэ.

11.1.9 Тив, улс, бүсийн аварга шалгаруулах ажил мэргэжилийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон багийн дасгалжуулагч, тамирчдыг доорхи байдлаар шагнаж урамшуулна.

Тив дэлхийн аварга           Алт-3 сар 20%

                                                Мөнгө- 2 сар 20%

                                                Хүрэл -1 сар 20%

Улсын аварга                      Алт-2 сар 20%

                                                Мөнгө- 1 сар 20%

                                                Хүрэл -1 сар 15%

Бүсийн аварга                    Алт-2 сар 15%

                                                Мөнгө- 1 сар 10%

                                                Хүрэл -1 сар 5%

(Жич: Тухайн тэмцээний төрөлүүдэд гаргасан хамгийн өндөр амжилтаар нь тооцож урамшуулалыг олгоно.)

11.1.10 Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон медальт байранд шалгарсан баг, тамирчдыг сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10% хүртлэх хувиар нэмж урамшуулан шагнаж болно.

11.1.11  Хамт олны сангийн хуримтлалаар үүссэн мөнгийг байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйл “Нийгмийн асуудал”-д заасан холбогдох заалтаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно.

11.1.12 Хамтын сангийн хуримтлалаа 3 сар дарааллан өгөөгүй бол “Дотоод журам”-ын 6.4-т заасны дагуу хариуцлага тооцно.

11.1.13 Хамтын сангийн хурамтлалийн мөнгийг алба хаагчид өөрийн биеэр няравт бэлнээр хураалгаж, зарцуулалтын тайланг улирал тутам ажлын хэсэг /Хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ГТУА 37 дугаар ангийн захирагч, Онцгой байдлын газрын нярав, Онцгой байдлын газрын “Ахлагчийн зөвлөлийн дарга” Шуурхай удирдлагын оператор дэд ахлагч Б.Уянга/  хамт олонд мэдээлэл хийнэ.

Арван хоёр. Байгууллагын мэдлийн орон сууц

12.1 Албаны мэдлийн орон сууц гэдэг нь төрийн болон орон нутгийн өмчид байгаа тус байгууллагын хууль ёсны эзэмшлийн орон сууцыг хэлнэ.

12.2 Дараах нөхцлийг харгалзан хүсэлт гаргасан алба хаагчийн материалыг хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хүлээн авч газрын даргад танилцуулан шийдвэр гаргуулна. Үүнд:

12.2.1 Тус байгууллагад шинээр томилогдон ирсэн офицер, ахлагч

12.2.2 Өөрийн хувийн орон сууцгүй болон түрээсийн байр орон сууцанд амьдардаг алба хаагч

12.2.3 Тус байгууллагад цаашид тогтвор суурьшилтай ажиллах алба хаагч

12.3 Орон сууц эзэмшигч алба хаагч нь байгууллагын удирдлагатай 1 улирлаар гэрээ байгуулан, цаашид сунгах зарчмаар шийдвэрлэнэ.

12.4 Орон сууц эзэмшигч алба хаагч нь ОБЕГ-ын даргын 2013 оны А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Албаны орон сууц хуваарьлах, эзэмших, ашиглах тухай журам”-ыг чанд мөрдөж ажиллаж, амьдарна.

12.5 Орон сууц эзэмшигч нь сар бүр орон сууцны талбай ашигласны байгууллагад төлөх ба тухайн үеийн энгийн орон сууцны үнийн 30%-тай тэнцэж байхаар тогтоох, /одоогын зах зээлийн ханшаар 50.000 төгрөгөөр тооцох/

12.6 Орон сууцны талбай ашигласны төлбөрийг доорхи засвар үйлчилгээнд зарцуулна.

Үүнд:

12.6.1 Нийтийн эзэмшлийн талбай, шат гэрэлтүүлэг, гадна хаалга, паар, гэх мэт зүйлийн урсгал засвар үйлчилгээ шаардсан ажилд

12.6.2 Нийтийн эзэмшлийн гадна талын талбайн засвар үйлчилгээ, тохижолт, соёлжилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхэд

12.6.3 Гадна зам талбай, ногоон байгууламжийг шинээр болон сэргээн байгуулах, барилга обьектын нэн шаардлагатай бусад засварт

Арван гурав. Биелэлтэнд хяналт тавих

13.1 Дотоод журмын хэрэгжилтийг офицер, мэргэжилтэн нар зохион байгуулж, газар, ангийн удирдлагаас хяналт тавьна.

13.2 Онцгой байдлын газрын дотоод журмыг зөрчсөн албан тушаалтанд Цэргийн дүрэм, Онцгой байдлын байгууллагын холбогдох дүрэм журмын заалтыг үндэслэн арга хэмжээ тооцно.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top