Жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдрийг дэлхийн нийтээрээ
Олон Улсын сайн
дурынхны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг
тохиолдуулан Шивээговь сумын ИТХ, Улаан загалмайн анхан
шатны хорооноос аймгийн Онцгой
байдлын газар, МУЗН-тэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг дэмжигчдийн эгнээг
өргөжүүлж, алдаршуулах зорилготой “Хүмүүнлэгийн өдөр”-ийг 12 дугаар сарын 06-ны
өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт 50 гаруй сайн дурынхан оролцож, Сумын
УЗАШХ-ноос 2019
онд хийсэн ажлыг танилцуулан, шинээр гишүүн элсүүлэх, үнэмлэх, тэмдэг
гардуулах, ажил үйлсээрээ манлайлагч сайн дурын иргэнийг шагнах, эмзэг бүлгийн
иргэдэд тусламж үзүүлэх, азтан шалгаруулах арга хэмжээг зохион байгуулав.