ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 03 ДУГААР УЛИРАЛД АЛБА ХААГЧ, АРД ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019.09.30                                                                                  Чойр 

Онцгой байдлын газар нь албан хаагчдаас 71, ард иргэд, албан байгууллагаас 66,  нийт  бичгээр ирүүлсэн 137  өргөдөл, мэдээлэл  ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас амаар болон утсаар өгсөн гал түймэр, гамшиг ослын 34 дуудлагыг /нийт 171/ тус тус хүлээн авч, Монгол Улсын иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, ОБЕГ-ын даргын 2014 оны А/336 дугаар ”ОБЭАБ-д хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын дагуу цаг хугацаанд нь шийдвэрлэн хариуг эргэн мэдэгдэж ажилласан.

Онцгой байдлын  газрын албан хаагчдаас ээлжийн болон ээлжийн бус чөлөө хүссэн өргөдөл 57, албаны үйл ажиллагаа, цэргийн албаны зохион байгуулалт, цалин хөлс урамшуулал,цалингын зэрэглэл,нэмэгдэлтэй холбоотой  6, албаны орон сууцанд орж амьдрах 5, ажлаас өөрийн хүсэлтээр халагдах 3,  ажлын байрны галын аюулгүй байдлын болон барилгын зургын дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өргөдөл хүсэлт 54 , байгууллага, аж ахуй нэгжээс гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх  сургалт сурталчилгаа явуулах  хүсэлт 12–ийг тус тус хүлээн авч холбогдох хууль тогтоомж, тогтоол заавар, журам, байгууллагын “Дотоод журам”-ын холбогдох заалтыг үндэслэн газрын удирдлагад танилцуулан газрын даргын тушаалаар шийдвэрлүүлж ажилласан.

Байгууллагын цахим gs.nema.gov.mn хуудсанд улирал тутам ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи материалыг тогтмол оруулж хэвшсэн ба Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлэг, үйл ажиллагааны талаар мэдээллийг 6 удаа байрлуулан байгууллага хамт олноо сурталчилахын зэрэгцээ 2014 оны 7 дугаар сард баталсан Шилэн дансны хуулийн дагуу санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.

Ард иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшн Гамшгаас хамгаалах сургалтыг таниулан сурталчилах, гар утсанд татан суулгах талаар 1936 иргэнд мэдээлэл өгсөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдээс тус газрын 7054101, 96540105 дугаарын утсанд гал түймрийн 12 дуудлага, цаг агаарын аюулт үзэгдэл ослоос авран хамгаалах аврах ажиллагааны дуудлага 6, зөрчлийн дуудлага 14-ийг  хүлээн авч онцгой байдлын газрын  удирдлагад танилцуулан, шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах бүлэг, гал унтраах хэсгийг томилон ямар нэгэн осол авааргүй, гал унтраах тактикийн алдаагүй, техникийн сааталгүй, хурдан шуурхай ажиллан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг нь биелүүлэн ажиллаа.                                                           

2019 оны 3  дүгээр улирал / хагас, бүтэн жил /-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн, өргөдөл,гомдол,санал, хүсэлт шийдвэрэлтийн байдал

¹ Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл,  гомдол,   санал хүсэлтийн тоо Шийдвэрлэлт Шийдвэрлэлт / хувь /
Шийдвэрлэж хариу өгсөн Бусад байгууллагад шилжүүлсэн Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн Хугацаа болоогүй
1 Онцгой байдлын газар 171 171 100%
  дүн 171 171 100%

2019 оны 3 дуаар улирал /хагас, бүтэн жил /-д иргэдээс төрийн иргэдээс төрийн Төв байгууллагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол,санал, хүсэлт

¹ Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт Үүнээс
Бичгээр 11+11 төвөөр Цахим хэлбэрээр Утсаар Биечлэнуулзсан /амаар/ Бусад /иргэдтэй ажиллах-нээлттэй хаалганы өдөрлөгөөр /
1 Онцгой байдлын газар 171 137 34  
  дүн 171 137     34    

Өргөдөл, гомдол,санал,хүсэлтийн агуулага /хувиар /

¹ Байгууллагын нэр Зонхилжбайгааасуудал /тоо,нийт өргөдөл,гомдолдэзлэххувь /
1 Онцгой байдлын газар Гамшиг,аюулт үзэгдэл, обьектын түймрийн дуудлага–19,8% Ажлын байрны болон, бусад холбогдох  дүгнэлт гаргуулахыг хүссэн өргөдөл – 31,5% Ээлжийн болон ээлжийн бус чөлөө, бусад– 33,3% Цэргийн албаны зохион байгуулалт,цалин хөлс урамшуулал,цалингийн зэрэглэл,нэмэгдэлтэй холбоотой—3,5% Бусад -11,9%
     

МЭДЭЭ ГАРГАСАН: ХҮНИЙ НӨӨЦ, БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ДЭД ХУРАНДАА Н.МӨНХБОЛД                                                              

scroll to top