ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ХАГАС ЖИЛД АЛБА ХААГЧ, АРД ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019.06.25    Чойр                                                                                                               

Тус газар нь Монгол Улсын иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, ОБЕГ-ын даргын 2014 оны А/336 дугаар ”ОБА-нд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын дагуу хуулийн этгээд, байгууллага, ард иргэд, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, санал, хүсэлт гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд нь хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу шийдвэрлэн хариуг   мэдэгдэн  ажиллаж  байна.

Онцгой байдлын газар нь албан хаагчдаас сургалтад суралцах хүсэлтэй 2, хүүхэд асрах чөлөө хүссэн 1,албаны байранд амьдрах хүсэлт гаргасан-4, цалингийн шатлал ахиулахыг хүссэн -4  цалинтай болон цалингүй /гачигдлын -9/ чөлөө авахыг хүссэн 35, нийт 46 өргөдөл хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, тогтоомж, байгууллагын “Дотоод журам”-ын дагуу бүрэн шийдвэрлэсэн.

 Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуулийг бага мэргэжил эзэмшсэн, томилогдон ажиллах хүсэлтэй 3, дэвшин томилогдох 1, ажилд орох хүсэлтэй 1 өргөдөлийг тус тус хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт уламжлан, Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Онцгой байдлын байгууллагын “Алба хаах журам”-ын холбогдох заалтын дагуу шийдвэрлүүлж 4 ахлагчийг томилуулан,  1 офицер ажилтанг  томилуулан ажиллуулж байна.

Хуулийн этгээд, байгууллага, иргэдийн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулахыг хүссэн 37, зөвшөөрөл олгохыг хүссэн 5, барилгын зураг төсөл хянуулах 3, болзошгүй  гамшиг осол, гал түймэр, газар хөдлөлтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг,  дадлага олгох сургалт авахыг хүссэн 15, нийт 60 хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу 100  хувь шийдвэрлэсэн байна.

7054101 дугаарын утсаар өгсөн хүсэлтийн дагуу  гал түймрийн 28 дуудлага бүртгэгдсэнээс зөрчлийн 20 дуудлагаар ажиллаж  иргэд,  хуулийн этгээдийн 124 сая төгрөгний эд хөрөнгийн авран хамгаалсан байна.

Мөн газрын шуурхай удирдлагын оператороор дамжуулан эрэн хайх, аврах 5 хүсэлт гаргасаны дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 19 иргэний амь насыг  осгож хөлдөх аюулаас авран хамгаалж, 3 иргэний цогцосыг ослоос гарган Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн.

Иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг хүргэх “Анхаар” аппликэйшн таниулан  гар утсанд татан суулгах амаар тавьсан хүсэлтийн дагуу талаар 2231 иргэнд мэдээлэл өгч аппликэйшнийг суулгасан.

Байгууллагын цахим gs.nema.gov.mn хуудсанд улирал тутам ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи материалыг тогтмол оруулж хэвшсэн ба тус газрын www.gs.nema.gov.mn хаягаар байрлах ВЭБ сайт дээр сургалт, сурталчилгаа, тэмцээн, үйл ажиллагааны талаар мэдээллийг 19 удаа байршуулан байгууллага хамт олноо сурталчилахын зэрэгцээ 2014 оны 7 дугаар сард баталсан Шилэн дансны хуулийн дагуу санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллаж байна.

ТАЙЛАН БИЧСЭН: ХҮНИЙ НӨӨЦ, БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ДЭД ХУРАНДАА Н.МӨНХБОЛД      

                                                        

scroll to top