Ажлын хэсэг Онцгой байдлын газарт ажиллаж байна.

74211281_813192442471688_3134802453602500608_n.jpg

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын  2019 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү хангалт, Хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Алба хаагч нарт Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээллийг ажлын хэсгийн ахлагч хийж, нийт бие бүрэлдэхүүнээс  тестийн шалгалт авснаар дотоод хяналт шалгалт эхэллээ.

Тус хяналт шалгалтаар  газар, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэн ажиллана.

scroll to top