Хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

74412336_2613995655288967_919819619269607424_n.jpg

Аймгийн нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалттай өндөр барилга, барилгын газар доорх болон нэгдүгээр давхар, нэг давхар баар, цэнгээний үйл ажиллагаа явуулдаг газруудад аюулгүй байдлын хяналт шалгалтыг  энэ сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулан, 6 газрын үйл ажиллагааг шалгахад 56 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 11 зөрчлийг арилгуулж, заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Онцгой байдлын газрын  Орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахмад А.Батболд, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад А.Мөнх-Эрдэнэ, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Хошууч В.Гэрэлчимэг нар дээрхи аж ахуйн нэгж, байгууллагын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гал унтраах шуурхай төлөвлөгөөг үзэж хяналтын камер, аваарын гэрэлтүүлэг, гал унтраах анхан шатны багаж, цонхны хаалт, аваарын зам гарцыг чөлөөлөх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хяналт шалгалтыг энэ сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

scroll to top