Дүүрэн хангалттай дүгнэгдлээ.

72872836_507438466747440_3263510095044018176_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт 2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд,  идэвхи санаачлагатай оролцож, ажилласан, нүүн шилжүүлэх болон нүүлгэн шилжүүлэлтийн дадалагад иргэд санаачлагатай идэвхитэй оролсныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ. 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр “Говьсүмбэрийн төлөө” тэмдэгээр шагнасан бөгөөд зарим нэг алба хаагч, Сүмбэр сумын сайн дурын иргэдийг ОБЕГ-ын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

scroll to top