Дуурайлган үзүүлэх дадлага сургууль явагдлаа.

72735663_509086903220814_8777393606479577088_n-1024x768.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, Төмөр замын ослын үед явуулах аврах, сэргээн босгох ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, мал амьтны гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох дуурайлган үзүүлэх дадлага сургуулиуд явагдлаа.

Нүүн шилжих” дадлага сургуулилтад Сүмбэр сумын ЕЗМА-66, ОБГ-ын 3 алба хаагч, Политехникийн коллежийн 60 оюутан ажиллаж 3 аюулгүй цэгт 9500 иргэн цугларсан бол газар хөдлөлтийн нурангийн дадлага сургуульд 9 байгууллагын 96 алба хаагч 11 автомашинтай оролцлоо.

Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн 75 эмч ажилтан, 2 автомашин, Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, Хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлагад МЭГ-ын 15, Энхтус дэм ЭМТ-ийн 3, Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, Төмөр замын осол, сэргээн босголтын дадлага сургуульд Улаанбатар төмөр замын 1 сэлгээний илчид тэрэг, 2 вагон, 21 автомашин 8 байгууллагын 230 ажилтан алба хаагч, нийт 14 байгууллагын 555 ажилтан алба хаагч, 9500 гаруй иргэн хамрагдлаа.

scroll to top