Тангараг өргөлөө.

71710184_2505517806196391_8011870889182232576_n.jpg

Говьсүмбэр аймгийн Ерѳнхий боловсролын Лабратори 5 дугаар сургуульд Ѳсвѳрийн улаан загалмайн бүлгэм байгуулж гишүүд тангарагаа ѳргѳн, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дүрэмтэй танилцлаа.

Сурагчдад гамшгийн эрсдэлийг бууруурах олон улсын өдөр болон эрсдэлийг бууруулахын ач холбогдлын талаар яриа таниулга хийлээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан хүмүүнлэгийн үйлсэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой Хүүхэд залуучуудын хөдөлгөөн байдаг бөгөөд улсын хэмжээнд 75 мянга гаруй гишүүнтэй.

Багачуудын улаан загалмайч /3-5 нас/ , Өсвөрийн улаан загалмайн гишүүн /6-17 нас/, Залуучуудын улаан загалмайн гишүүн /18-30 нас/ гэсэн гишүүнчлэлтэй.

30-аас дээс насны гишүүн үргэлжлүүлэн сайн дурын идэвхтэнээр ажиллаж болдог байна.

scroll to top