Гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль зохион байгуулагдаж байна.

72565995_420237945352370_6745599721550643200_n.jpg

Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, харилцан ажиллагааг сайжруулах зорилготой  гамшгаас хамгаалах штабын сургуулийг “Орон нутгийн гамшгийн үеийн захиргааны байгууллагын удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Команд штабын сургуулийн өмнө Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Онцгой байдлын ажиллагааны удирдлага” сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.

scroll to top