Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн эхэллээ.

72217578_399643274263434_5549484546891710464_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургууль өнөөдөр эхэллээ. 

Гамшгаас хамгаалах орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг  07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах  10 алба, мэргэжлийн 12 анги, аж ахуй нэгж байгууллагын нийт 764 гаруй хүн, 62 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

scroll to top