Штабын дадлага сургууль зохион байгуулж байна.

71971779_1730298543770187_7739530650780172288_n.jpg

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилготой  “Удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт”-ыг аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулж байна.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын нийт 68 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, цасан болон шороон шуурга, мал, амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байгаа юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн удирдах ажилтнуудын команд штабын сургалт “Ослын үеийн удирдлагын систем”-ийн дагуу явагдах бол бүс нутгийн онцлогт нийцүүлсэн дадлага сургуулиуд явагдах юм.

Тухайлбал, Болзошгүй аюул, ослын үед хүн амыг нүүн  шилжүүлэх, голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, анхны болон эмнэлгийн тусламж үзүүлэх, хорио цээрийн дэглэх тогтоох, төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа зохион байгуулах, Шивээговь сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиуд зохион байгуулагдана. 

scroll to top