Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг дадлага олголоо.

C0D18A57-2702-41A4-A4DD-0F597B90B56A-1024x768.jpeg

Говьсүмбэр аймагт энэ сарын 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг олгох сургалтыг  Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор боловсруулсан  “Бэлэн бай” сургалтын багц болон анхны тусламж буюу амилуулах тусламж үзүүлэх, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт сэдвүүдээр зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, ард иргэд нийт 560 гаруй иргэн хамрагдлаа. 

Тус аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд 14 удаагийн сургалтад 1068 иргэнийг хамруулсан байна.

scroll to top