Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

72239715_947007278998456_8648464241646370816_o-6s3k0j6x8ejvgyq9br7167zdh6k035e4nbm6bl5btj4.jpg

Монгол Улсын Шадар сайдын Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна. 

Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд  2019 оны 10 дугаар сарын 05-11-ний өдрийн 20:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд жагсаалын бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг сургууль зохион байгуулах өдөр хүртэл зохион байгуулахаар тогтсон бөгөөд тус өдрийн жагсаалын болон хүн нэг бүрийн үүргэвч, бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын 540 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо

scroll to top