Хяналт шалгалтыг зохион байгууллаа.

69160443_917907861908398_4868704850059198464_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Боловсрлын байгууллагуудад гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг  шалгах төлөвлөгөөт шалгалтын удирдамж”-ийн дагуу газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 16 сургууль, цэцэрлэг, 2 дотуур байранд шалгалтыг зохион байгууллаа.

Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн гадна болон доторх орчин, зам талбайн аюулгүй байдал, гамшгаас хамгаалахтай холбогдолтой бичиг баримтад шалгалтыг явуулахад аврах зам гарцыг хаасан, аврах зам гарцын чиглэл байхгүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулаагүй, газардуулгын хэмжилтийг хийлгээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй зэрэг нийтлэг 254 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 35 зөрчил буюу 13,7 хувийг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Шагналтын үеэр Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтаар 39 хүнд яриа таниулга хийсэн.

scroll to top