Аймгийн Засаг даргын баталсан “Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө”, Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Говьсүмбэр салбараас ирүүлсэн хүсэлт дагуу үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг “Үер, аянга” сэдвээр 2 цагийн хугацаатай зохион байгуулан үер усны аюул болж болзошгүй У35/6 кВ Хонхор дэд станцын хашааны хойд хэсэгт 20 м урттай үерийн ус зайлуулах далан шуудуу ухах дадлага сургуулийг хийлээ.
Сургалтад 20 ажилтан, дадлага сургуульд 34 ажилтан хамрагдлаа.
Далангийн урт нь 20 м, өргөн нь 1,5 м, гүн нь 1,5 м хэмжээтэй байх юм.