БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА.

20190808_084145.jpg

 “Онцгой  байдлын газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын болон Гал түймэр унтраах аврах, эрэн хайх 37 дугаар ангийн бие бүрэлдэхүүнийг  “Цуглар” дохиогоор “Улаан” код өгч Найрамдал хотхоны наадмын талбайд цуглуулан албаны хувцас, офицер, ахлагчийн үнэмлэх, биед байх зүйл, хээрийн хувцас хүн нэг бүрийн хээрийн үүргэвчний иж бүрдлийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгах үүрэг чиглэл өглөө.            Цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж хор уршгийг богино хугацаанд арилгах дадлага эзэмшүүлэх зорилгоор Найрамдал хотхоны 8-р байрны 5 давхараас нэрвэгдэгчийг аврах дадлага сургууль зохион байгууллаа. Дадлага сургуулилтын дараа бие бүрэлдэхүүн 2.8 км газар хүн нэг бүрийн үүргэвчтэйгээр явган марш үйлдэж байнгын байрлалд ирлээ.

scroll to top