Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.

66607496_886193148413203_8562009388951273472_n.jpg

“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019”, “Яараад яахав дээ” аян, “Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг 7 дугаар сарын 12-ны өдрийн 11:30-13:00 цагийн хооронд аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгууллаа.

Автомашины жолооч, зорчигч нарт хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, баталгаатай зам гүүрээр зорчих, бага насны хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх талаар 17 автомашины жолооч, 50 гаруй иргэдэд яриа таниулга, хийж гарын авлага тараалаа.
Мөн автомашины гал унтраагуул, эмийн санг үзэж шалгасан.
Замын хөдөлгөөнд оролцогч нарт зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, цагт 80 км-ээс илүү хурдлахгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Та бүгд сайхан наадаарай.

scroll to top