Баяр амралтын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно.

66611973_886193188413199_3698339387319255040_n.jpg

“Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхааруулга санамжийг худалдаа үйлчилгээний төвүүдэд байршуулж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлагыг 50 гаруй иргэдэд тараан ажиллалаа.

Баяр амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөв мэдээтэй байгаа тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, үер, ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэн хүүхдийг нуур, цөөрөм, тогтоол усны орчимд явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Та бүхэн сайхан наадаарай.

scroll to top