АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ХАМРАГДЛАА.

65704467_879109702454881_2678962572157255680_n.jpg

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан. Уг журамтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна. 
Ажлын хэсэг алба хаагчдаас ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгуур үзүүлэлтээр шалгалтыг зохион байгуулан зарим албан хаагчид мэргэшлийн 3 дугаар зэргийн нэмэгдэл буюу цалингийн 5 хувийн урамшуулал авахаар боллоо.

scroll to top