“Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

65195712_876374859395032_2730592992497762304_n.jpg

“Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ”-ний жил, “Иргэдэд үйлчлэх-нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуудан албаны үйл ажиллагааг сурталчилан таниулах, болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх зорилготой “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагуудын дунд зохион байгуулсан. Тэмцээнд 5 багийн 40 тамирчин орлцож Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар тэргүүн байранд, Мэргэжлийн хяналтын газар 2 дугаар байранд шалгарлаа. 
Мөн “Дартс”-ын тэмцээнд Онцгой байдлын газрын баг, “Олс таталт”ын тэмцээнд Мэргэжлийн хяналтын газрын баг, “АХА” тэмцээнд Баянтал сумын Засаг даргын тамгын газрын баг тус тус тэргүүн байранд шалгарлав.

scroll to top