АЛБА СУРТАЛЧИЛАН АЖИЛЛАЛАА.

64788247_2858531194219222_2273715232205438976_n.jpg

Одоогоос 15 жилийн өмнө 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж 2004 онд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Онцгой байдлын албыг байгуулсан юм. 
“Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ”-ний жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Сүмбэр сумын ЗДТГ-аас “Иргэдэд үйлчлэх-нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал явагдаж, “Онцгой байдлын албыг сурталчилах” үйл ажиллагааг явуулж, иргэдэд “Эр зоригоор зэвсэглэсэн-Энх цагийн эх орончид” урлагын тоглолтыг тоглож, Бие бялдарын хөгжлийн 224 тоот дасгалыг хийж үзүүлэн, гал унтраах тархалт, гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэслийг танилцуулан айл өрхөд ГАУС үзлэг явуулж, галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл олгож иргэдээс санал хүсэлтийг сонсож, гарын авлага материал тараан ажилласан.
Өдөрлөгт 150 гаруй иргэн оролцлоо.
Энэ сарын 25-26нд Шивээговь, Баянтал сумд тус алба сурталчиласан өдөрлөгийг зохион байгуулах юм.

scroll to top