ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бодлого зохицуулалтыг сайжруулах, үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  2. Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновацийг нэвтрүүлэх
  3. Байгууллагын удирдлагын манлайлал, хүний нөөцийн хөгжлийг хангаж, чадавхыг бэхжүүлэх
  4. Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх нийтийн үйл хэрэг болгон, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах
  5. Гамшгаас хамгаалах мэргэжлийн удирдлага зохицуулалтыг сайжруулж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх
  6. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, улсын хяналтыг хэрэгжүүлэх замаар галын аюулгүй байдлыг хангах, гал түймэртэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулах
  7. Улсын нөөцийг удирдлага, зохицуулалтаар хангах, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг сайжруулж, гамшгийн дараах үйл ажиллагааг эрчимжүүлэх
  8. Төсөв санхүү, хангалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх
  9. Гамшгаас хамгаалах хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг зохион байгуулж гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх
 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  2023 ОНЫ ЗОРИЛТ

  • Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах 

  • Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх 

  • Холбоо, зарлан мэдээлэл, цахим ашиглалтыг нэмэгдүүлэх

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН  2023 ОНЫ ЗОРИЛТ

  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж, хууль, эрх зүй, дүрэм ,журмын хэрэгжилтийг хангах 

  • Гамшгаас хамгаалах штабын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, удирдлагын чадавхыг сайжруулах 

  • Гамшгийн үеийн холбоо зохион байгуулах, холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэт техник, технологи, алба хаагчдын цахим мэдлэгийг дээшлүүлэх 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  2022 ОНЫ ЗОРИЛТ

ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ МАНЛАЙЛАЛ, БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААГ САЙЖРУУЛЖ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН  2022 ОНЫ ЗОРИЛТ

АЛБА ХААГЧДЫН ХӨГЖИЛ, МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЖ, ОРОН НУТГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН  2021 ОНЫ ЗОРИЛТ

  1. ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХУВЦАС ХЭРЭГСЛИЙН ЧАНАР, АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ
  2. ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД, МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН  2021 ОНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

1. ХҮН НЭГ БҮРИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГА, МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, АЛБАНЫ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХУВЦАС ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ

2. ДЭВШИЛТЭД ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН УЯЛДАА ХОЛБООГ
ЭРЧИМЖҮҮЛЭХ